- Нүүр
- Улсын ерөнхий прокурор, Сайдын тушаал
- Шинжилгээ хийх жишиг хугацаа батлах тухай /ЗХХАЭ №24. 2023.08.31/
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар А/95, А/279
Улаанбаатар хот
Шинжилгээ хийх жишиг хугацаа батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.13 дахь заалт, Шүүх шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Мөр судлалын шинжилгээ хийх жишиг хугацаа"-г нэгдүгээр, "Бичиг баримтын шинжилгээ хийх жишиг хугацаа"-г хоёрдугаар, "Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээ хийх жишиг хугацаа"-г гуравдугаар, "Гарын мөрийн шинжилгээ хийх жишиг хугацаа"-г дөрөвдүгээр, "Автотехникийн шинжилгээ хийх жишиг хугацаа"-г тавдугаар, "Цахим технологийн шинжилгээ хийх жишиг хугацаа"-г зургаадугаар, "Экологийн шинжилгээ хийх жишиг хугацаа"-г долоодугаар, "Биологийн шинжилгээ хийх жишиг хугацаа"-г наймдугаар, "ДНХ-ийн шинжилгээ хийх жишиг хугацаа"-г есдүгээр, "Иммунологи, микробиологийн шинжилгээ хийх жишиг хугацаа"-г аравдугаар, "Физикийн шинжилгээ хийх жишиг хугацаа"-г арваннэгдүгээр, "Химийн шинжилгээ хийх жишиг хугацаа"-г арванхоёрдугаар, "Шүүх эмнэлэгийн шинжилгээ хийх жишиг хугацаа"-г арвангуравдугаар, "Эдийн засгийн болон хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх жишиг хугацаа"-г арвандөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Ж.Буянбат)-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын ерөнхий прокурорын орлогч (төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат), Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг) нарт тус тус даалгасугай.
|
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ Б.ЖАРГАЛСАЙХАН |
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР
|
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх