A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дипломат албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн "төрийн албан хаагчийн үндсэн цалингийн дундаж хэмжээгээр бодож төр хариуцна" гэснийг "нөхөр, эхнэрийн ажиллаж байгаа ажил олгогч хариуцаж Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу төлнө" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР