A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Нийгмийн даатгалын тухай5" гэснийг "Нийгмийн даатгалын ерөнхий хууль5" гэж, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын "Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь" гэснийг "Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 7.4, 7.5, 7.6 дахь" гэж, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн "Нийгмийн даатгалын тухай" гэснийг "Нийгмийн даатгалын ерөнхий" гэж, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн "19.1.1, 19.1.2," гэснийг "6.1.1, 6.1.11-д заасан эрүүл мэндийн даатгалд хамрагдах бүлгийн даатгуулагчийн шимтгэл," гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР