- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн "Нийгмийн даатгалын тухай хуулиар3" гэснийг "Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар3" гэж, 58 дугаар зүйлийн 58.1.3 дахь заалтын, 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх заалтын, 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтын, 85 дугаар зүйлийн 85.1.1 дэх заалтын "эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын" гэснийг "эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн" гэж, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийн "эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс" гэснийг "эрүүл мэндийн магадлалын зөвлөл" гэж, 88 дугаар зүйлийн 88.4 дэх хэсгийн "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын" гэснийг "Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсгийн "нийгмийн даатгалын дэвтэр," гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.8 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
