A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТАТВАРЫН ЗАРИМ ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТАТВАРЫН ЗАРИМ ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн нэрийн "ДААТГАЛЫН ТУХАЙ" гэснийг "ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ" гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "даатгалын тухай" гэснийг "даатгалын ерөнхий" гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтын "даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг" гэснийг "даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3 дахь заалт" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР