- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Статистикийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь заалтын "тахир дутуу болсон" гэснийг "хөдөлмөрийн чадвараа алдсан" гэж, "тахир дутуугийн" гэснийг "хөдөлмөрийн чадвар алдсаны" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
