- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын "тахир дутуу болсон" гэснийг "хөдөлмөрийн чадвараа алдсан" гэж, "тахир дутуугийн тэтгэвэр," гэснийг "хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр," гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
