- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.2 дахь хэсэг нэмсүгэй:
"12.2.Энэ хуулийн 12.1.1-д заасан иргэнд тэтгэвэр олгоход Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.1-д заасан насыг баримтална."
2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт:
"12.1.1.65 насанд хүрсэн иргэн;"
2/27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг:
"27.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сум, хорооны Засаг даргын санал болгосноор аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга батална."
3/27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэг:
"27.6.Зөвлөлийн үйл ажиллагаанд сум, хорооны Засаг дарга, аймаг дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга хяналт тавьж ажиллана."
3 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
