- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.6 дахь хэсэг нэмсүгэй:
"9.6.Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 16.3.2-т заасан мэдээллийг бүрдүүлнэ."
2 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын "тахир дутуугийн" гэснийг "хөдөлмөрийн чадвар алдсаны" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
