A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай4" гэснийг "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай4" гэж, 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн, 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн "ажилгүйдлийн тэтгэмжийн" гэснийг "тэтгэмжийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР