- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЖАРГАЛАНТ СУМЫН ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ /ЗХХАЭ №24. 2023.08.31/

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар 13/18
Эмээлтолгой
ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Жаргалант сумын Нам толгой 1 дүгээр багийн Майхан ард 1 га газрыг газар хөдлөлийг бүртгэх ВDRM станц байгуулах, судалгаа шинжилгээ, мэдээлэл цуглуулах зориулалтаар 5 (тав) жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсугай.
2.Сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын нэр, зориулалт, цэгүүдийн солбицлыг хавсралтаар баталсугай.
3.Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын мэдээллийг холбогдох газарт хүргүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Мөнхжаргал)-д даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Уранчимэг)-д үүрэг болгосугай.
ДАРГА П.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
