A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 13/16

Эмээлтолгой

ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ СУМЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Соёлын өвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Түүх-Археологийн дурсгалыг хамгаалах зорилгоор Хөндлөн булаг 3 дугаар багийн Бэлийн бууцад байрлах булш, хиргисүүрийг орон нутгийн тусгай хамгаалалтад хугацаагүйгээр авсугай.

2.Сумын хамгаалалтад авсан газар нутгийн нэр, байршил, солбилцлыг хавсралтаар баталсугай.

3.Тусгай хамгаалалтад авсан газар нутагт үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосугай.

4.Сумын хамгаалалтад авсан газар нутгийг иргэдэд сурталчлах, хадагалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Мөнхжаргал), Байгаль орчны хяналтын улсын байцаагч (Ж.Сүхбаатар), Соёлын төвийн дарга (Ц.Туул) нарт даалгасугай.

ДАРГА П.БАЯРСАЙХАН