A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 11/06

Цагаан дэнж

СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хавсралтаар баталсугай.

2.Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Цэвэгдорж)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хороо (Д.Төрсайхан)-д үүрэг болгосугай.

4.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.ЭНХБААТАР