A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ/"НЬЮ УЛААНБААТАР ИНТЕЙРНЭЙШНЛ ЭЙРПОРТ" ХХК-ний эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах хэмжүүрээр тооцон авах дулааны эрчим хүчний тариф/, /ЗХХАЭ №24. 2023.08.31/
Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 14

Зуунмод

ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч "НЬЮ УЛААНБААТАР ИНТЕЙРНЭЙШНЛ ЭЙРПОРТ" ХХК-ний эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах хэмжүүрээр тооцон авах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт баталсугай.

2.Халаалтын горимыг чанд баримтлан, хэрэглэгчдийг шаардлагатай дулаанаар хангаж батлагдсан үнийг 2023 оны 09 дүгээр сарын 15-наас мөрдөн ажиллахыг "НЬЮ УЛААНБААТАР ИНТЕЙРНЭЙШНЛ ЭЙРПОРТ" ХХК-ний гүйцэтгэх захирал / КИТАНАКА ТАКЭФУМИ /-д үүрэг болгосугай..

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05 тоот "Үнэ тариф батлах тухай" тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Хэрэглэгч, хангагчийн эрх ашгийг хангах үүднээс тогтоолын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн /Ц.Оюунчимэг /-д даалгасугай.

ДАРГА Г.СУРМАА

ГИШҮҮН Ц.ОЮУНЧИМЭГ