- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ/"АНУ-СЕРВИС" ХХК-ний эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф/, /ЗХХАЭ №24. 2023.08.31/
ТӨВ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 19
Зуунмод
ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч "АНУ-СЕРВИС" ХХК-ний эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт баталсугай.
2.Халаалтын горимыг чанд баримтлан, хэрэглэгчдийг шаардлагатай дулаанаар хангаж батлагдсан үнийг 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөн ажиллахыг "АНУ-СЕРВИС" ХХК-ний захирал /Б.ИНЖИННАШ/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн15 тоот "Үнэ тариф батлах тухай" тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4.Хэрэглэгч, хангагчийн эрх ашгийг хангах үүднээс тогтоолын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн /Ц.Оюунчимэг /-д даалгасугай .
ДАРГА Г.СУРМАА
ГИШҮҮН Ц.ОЮУНЧИМЭГ
Текст томруулах
A
A
A