- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 29.1.13 дахь заалт нэмсүгэй:
"29.1.13.төмөр замын зураг төсөл боловсруулах болон техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгоход зөвшөөрөл тус бүрд 5 000 000 төгрөг."
2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29.1.1-29.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"29.1.1.төмөр замын суурь бүтэц барих болон ашиглах тусгай зөвшөөрөл олгоход зөвшөөрөл тус бүрд 16 000 000 төгрөг;
29.1.2.төмөр замын суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги үйлдвэрлэх, угсрах, засварлах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход зөвшөөрөл тус бүрд 5 000 000 төгрөг;
29.1.3.төмөр замын тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 16 000 000 төгрөг;"
3 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "29.1.1, 29.1.2, 29.1.3," гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Төмөр замын тээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
