- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтын "Засгийн газар" гэснийг "Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, 5.7 дахь заалтын "тээвэрлэлтийн" гэснийг "тээвэрлэгчийн" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төмөр замын тээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
