A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/14.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:

"1.Иргэний нисэхийн дүрэмд заасан баримт бичгийн бүрдэлгүй, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр нисэхийн үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хуулиар эрх олгогдсон этгээднисэхийнаюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохих журмын дагуу хийгээгүй бол үзлэг шалгалт хийх эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

2/14.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:

"4.Нислэгийг хэвээр үргэлжлүүлэх боломжгүй онцгой тохиолдлын талаар хүндэтгэх шалтгаангүйгээр мэдээлээгүй бол агаарын хөлгийн даргыг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Иргэний нисэхийн хамгаалалттай бүсэд хууль бусаар нэвтэрсэн бол хүнийг нэг зуун нэгжээс нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

3/14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Агаарын зайг нисэхэд ашиглах журам зөрчсөн бол агаарын хөлгийн даргыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

4/14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Агаарын зайн зөрчил үйлдсэн агаарын хөлгийн даргыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР