A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын нисэхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн "Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд" гэснийг "Иргэний нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд" гэж, 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтын "агаарын хаалгаас" гэснийг "орох, гарах цэгээс" гэж, 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтын "Иргэний нисэхийн тухай хуулийн 18.2-т" гэснийг "Иргэний нисэхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР