A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, багц цаг тооцох, зөвшөөрлийн гэрчилгээ олгох, нөхөн олгох журам", "Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох журам", "Зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичиг", "Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар", "Гадаадын эмнэлгийн мэргэжилтний танилцуулгын маягт/, /ЗХХАЭ №24. 2023.08.31/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар А/295

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 10, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дугаар хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9, 25.13, 25.15 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:             

1."Зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, багц цаг тооцох, зөвшөөрлийн гэрчилгээ олгох, нөхөн олгох журам"-ыг нэгдүгээр, "Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох журам"-ыг хоёрдугаар, "Зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичиг"-ийг гуравдугаар, "Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-ыг дөрөвдүгээр, "Гадаадын эмнэлгийн мэргэжилтний танилцуулгын маягт"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн Гуравдугаар бүлгийн 3.2 дугаар зүйлийн 1.2, 1.3, 2.3, 2.5-2.9, Тавдугаар бүлгийн 5.1, 5.2 дугаар зүйл, 5.3 дугаар зүйлийн 2, 3, 8, 9 дэх хэсэг, 5.4, 5.5 дугаар зүйл, Зургадугаар бүлгийн 6.1, 6.2, 6.3 дугаар зүйлд заасныг зохицуулах эрхийг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д шилжүүлэн олгосугай.

3.Тушаалыг нийт эрүүл мэндийн байгууллагад сурталчлан таниулах, хэрэгжилтэд арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллахыг Бодлого, төлөвлөлтийн газар /П.Оюунцэцэг/-т, Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д тус тус даалгасугай.

4.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /С.Эрдэнэтуяа/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /С.Төгсдэлгэр/-т тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 98 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ЧИНЗОРИГ