- Нүүр
- Сайдын тушаал
- ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
Эрүүл мэндийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/295 дугаар тушаалын 3 дугаар хавсралт
ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
- Зөвшөөрлийн шалгалт өгөх, багц цаг тооцуулахад бүрдүүлэх баримт бичиг
№ | Бүрдүүлэх баримт бичиг | Зөвшөөрлийн шалгалт өгөх | Багц цаг бүрдүүлж, тооцох |
Эмнэлгийн мэргэжилтний бүртгэлийн нэгдсэн санд цахимаар гаргасан хүсэлт | + | + | |
"Зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, багц цаг тооцох, зөвшөөрлийн гэрчилгээ олгох, нөхөн олгох журам"-ын 4.8-д заасан бичиг баримт |
| + | |
Шалгалтын хураамж төлсөн баримт
| + |
| |
Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /багц цаг бүрэн бүрдүүлж эсхүл зөвшөөрлийн шалгалтад тэнцэж, зөвшөөрлийн гэрчилгээ авахад/ | + | + |
- Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсад зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичиг
№ | Бүрдүүлэх баримт бичиг | Зөвшөөрөл хүсэх | |
Анх удаа | Дахин | ||
Эмнэлгийн мэргэжилтний бүртгэлийн нэгдсэн санд цахимаар гаргасан хүсэлт | + | + | |
Тухайн төрөлжсөн мэргэшлээр гадаадын эмнэлгийн мэргэжилтэн зайлшгүй ажиллуулах үндэслэл (Монгол Улсад тухайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэгдээгүй эсхүл дутагдалтай, эмчилгээ, оношилгоо шинэ технологи нэвтрүүлэх, Монгол Улсын эмнэлгийн мэргэжилтнийг дагалдуулан сургах, Монгол Улсад гадаадын эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход баримтлах эмнэлгийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэлд нийцэж байгаа гэх мэт)-ийг тодорхойлсон албан бичиг | + |
| |
Эрүүл мэндийн байгууллагын даргын баталсан гадаадын эмнэлгийн мэргэжилтний Монгол Улсад ажиллах хугацаанд гүйцэтгэх ажил үйлчилгээний төрөл, давтамж, тоо хэмжээ, үйлчилгээний төлбөр, монгол талын эрүүл мэндийн байгууллагын хамтран ажиллах эмнэлгийн мэргэжилтэн, гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нутаг буцсаны дараа тусламж, үйлчилгээ үзүүлсэн өвчтөнг хариуцаж ажиллах эмнэлгийн мэргэжилтний үүрэг оролцоог тусгасан "Гүйцэтгэх ажил үйлчилгээний төлөвлөгөө" | + |
| |
Гадаадын эмнэлгийн мэргэжилтний танилцуулга (5 дугаар хавсралтын дагуу) | + | + | |
Гадаадын эмнэлгийн мэргэжилтний хүчин төгөлдөр паспорт, түүнийг орлох хууль ёсны баримт бичиг | + | + (шинээр олгосон, сунгалт хийгдсэн бол) | |
Гадаадын эмнэлгийн мэргэжилтний хүчин төгөлдөр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичиг, баталгаат монгол орчуулгын хамт | + | + (сунгалт хийгдсэн бол) | |
Анагаах ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэнийг нотлох үнэмлэх, диплом, түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичиг, баталгаат монгол орчуулгын хамт | + |
| |
Төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр суралцсаныг нотлох хүчин төгөлдөр баримт бичиг, баталгаат монгол орчуулгын хамт | + |
| |
Гадаадын эмнэлгийн мэргэжилтний үндсэн эрүүл мэндийн байгууллага, Монгол талын эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээ, баталгаат монгол орчуулгын хамт | + | + (сунгалт хийгдсэн бол) | |
Энэхүү журмын 6.4-т заасан шалгуурыг хангасныг нотлох орчуулагчийн баримт бичгийн баталгаат хуулбар | + | + (орчуулагч өөрчлөгдсөн бол) | |
Тухайн төрөлжсөн мэргэшлээр гадаадын эмнэлгийн мэргэжилтэн зайлшгүй үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэл, албан бичгийн хамт |
| + | |
Гадаадын эмнэлгийн мэргэжилтний биечлэн гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулсан ажлын тайлан, баталгаат монгол орчуулгын хамт |
| + | |
Шалгалтын хураамж төлсөн баримт /зөвшөөрөл дахин авах хүсэлт гаргахад/ |
| + | |
Тэмдэгтийн хураамж төлсөн баримт / багц цаг бүрэн бүрдүүлж эсхүл зөвшөөрлийн шалгалтад тэнцэж зөвшөөрлийн гэрчилгээ авахад/ | + | + | |
Монгол хэлний түвшин тогтоох стандарт шалгалт (TOMFL-Test of Mongolian as a Foreign Language)-аар дунд эсхүл ахисан түвшинтэй байх (Монгол Улсад хоёроос доошгүй жил төрөлжсөн мэргэшлээрээ тасралтгүй ажилласан бөгөөд цаашид зөвшөөрөл үргэлжлүүлэх авах хүсэлт гаргахад шаардлагатай) |
| + | |
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хуулбар
|
| + | |
Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар
|
| + |
Тайлбар: Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтыг + гэж тэмдэглэв.
Текст томруулах
A
A
A