- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам/, /ЗХХАЭ №24. 2023.08.31/

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН XV ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 09
Зуунмод
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.17, 35.1.14, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.5, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1."Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам"-ыг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан журмыг аймгийн хэмжээнд мэдээлж, мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Мөнхбаатар)-д даалгасугай.
3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Ч.Жавзанпагма)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороонд үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 37 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.ЖАМБАЛСҮРЭН
Текст томруулах
A
A
A
