- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /Рашаан ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох тухай/, /ЗХХАЭ №24. 2023.08.31/

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН XV ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 08
Зуунмод
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.17, Захиргааны Ерөнхий Хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.5, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.3, 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.2, 15 дугаар зүйлийн 15.2, 15.3 заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1."Рашаан ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох тухай" тогтоолыг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан тогтоолыг аймгийн хэмжээнд мэдээлж, мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Мөнхбаатар)-д даалгасугай.
3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Ч.Жавзанпагма)-д үүрэг болсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороонд үүрэг болгосугай.
5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.ЖАМБАЛСҮРЭН
Текст томруулах
A
A
A
