A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН XV ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 10

Зуунмод

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.14, 35.1.17, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.5 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Хог хаягдлын менежментийг сайжруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам"-ыг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан журмыг аймгийн хэмжээнд мэдээлж, мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Мөнхбаатар)-д даалгасугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Ч.Жавзанпагма)-д үүрэг болсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороонд үүрэг болгосугай.

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.ЖАМБАЛСҮРЭН