- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- "ТООСГОН УУЛ." ХХК-Н ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ/Ховд аймгийн Алтай сумын "Тоосгон уул." ХХК-н эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф/, /ЗХХАЭ №24. 2023.08.31/
ХОВД АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 10
Ховд
"ТООСГОН УУЛ." ХХК-Н ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ.
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Ховд аймгийн Алтай сумын "Тоосгон уул." ХХК-н эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай
2.Батлагдсан тарифыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Тоосгон Уул" ХХК-ний захирал /Д.Алдар/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тариф батлах тухай 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 12 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны гишүүн /Р.Янжмаа/-д даалгасугай.
ДАРГА Т. ДЭЛГЭРСАЙХАН
ГИШҮҮН Р.ЯНЖМАА
Текст томруулах
A
A
A