A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • "ЦАХИУР ИЛЧ'' ХХК-Н ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Ховд аймгийн Дарви сумын "Цахиур илч ХХК-н" дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф/, /ЗХХАЭ №24. 2023.08.31/
Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 18

Ховд

"ЦАХИУР ИЛЧ'' ХХК-Н ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Дарви сумын "Цахиур илч ХХК-н" дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг ''Цахиур илч ХХК''-ний захирал /А.Ариунболд/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тариф батлах тухай 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны гишүүн /Р.Янжмаа/-д даалгасугай.

ДАРГА Т.ДЭЛГЭРСАЙХАН

ГИШҮҮН Р.ЯНЖМАА