A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • "БУЛГАН ТҮШИГ" ХХК-Н ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Ховд аймгийн Булган сумын "Булган түшиг" ХХК-н эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф/, /ЗХХАЭ №24. 2023.08.31/
Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 23

Ховд

"БУЛГАН ТҮШИГ" ХХК-Н ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дугаар заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Булган сумын "Булган түшиг" ХХК-н эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Булган түшиг" ХХК-н захирал /Б.Амгаланбадрах/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тариф батлах тухай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны гишүүн /Р.Янжмаа/-д даалгасугай.

ДАРГА Т.ДЭЛГЭРСАЙХАН

ГИШҮҮН Р.ЯНЖМАА