A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 94

Улаанбаатар хот

"РАДИО ДАВТАМЖИЙН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ"-Г ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Радио долгионы тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.1.10 болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдын 2022 оны А/37 тоот тушаалын хавсралтаар баталсан "Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох журам"-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-г хавсралтын дагуу шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 71 тогтоолыг хүчингүйд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-т үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ