- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 300
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 6 дахь заалт, Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2, Концессын тухай хуулийн 6.1.2, 6.2.12, 17.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Монголын төмөр зам" ТӨХК-ийн оролцоотой, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын "Сайншанд-Баруун-Урт-Хөөт төмөр зам" ХХК-ийг байгуулсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан компанийн дүрмийг баталж, мөрдүүлэхийг "Монголын төмөр зам" ТӨХК (Б.Отгонсүх)-д даалгасугай.
3."Сайншанд-Баруун-Урт-Хөөт төмөр зам" ХХК-д хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг сонгох ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, "Монголын төмөр зам" ТӨХК (Б.Отгонсүх)-д даалгасугай.
4.Энэ тогтоолын 1-д заасан компанитай холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шууд гэрээ байгуулах арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Төрийн худалдан авах ажиллагааны газар (Ц.Батзул)-т даалгасугай.
5.Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын төслийн хэрэгжилтийг зохион байгуулж, явц байдлыг Засгийн газрын хуралдаанд улирал тутам танилцуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
