- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн нам /цаашид "нам" гэх/-ыг дахин бүртгэхгүй.
2 дугаар зүйл.Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.
/Энэ зүйлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3 дугаар зүйл.Намд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, намын санхүүгийн тайлан гаргах, тайланг нийтэд мэдээлэх, намыг идэвхгүйд тооцохтой холбогдсон зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйл.Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө байгуулагдсан намын харьяа байгууллага уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлнэ. Намын харьяа байгууллагыг шинэчлэн бүртгэхэд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
