- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 161 дүгээр зүйл нэмсүгэй:
"161 дүгээр зүйл.Улс төрийн намыг бүртгэхэд хураах тэмдэгтийн
хураамжийн хэмжээ
161.1.Намыг бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
161.1.1.гэрчилгээ олгоход 300 000 төгрөг;
161.1.2.намын нэр сольсныг бүртгэхэд 150 000 төгрөг."
2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "Улс төрийн нам, шашны байгууллагыг" гэснийг "Шашны байгууллагыг" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, 15.2.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
