A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.2 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"3.2.Улс төрийн намыг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг намын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа олгох, намын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулна."

2 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР