A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 85 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 85.6 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"85.6.Улсын дээд шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог ажлын ачаалал, онцлогийг харгалзан тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн батална. Улсын дээд шүүхийн Тамгын газар нь энэ хуулийн 25.8.8-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий нэгжтэй байна."

2 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"25.8.8.улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах, идэвхгүй болон идэвхтэйд тооцох, татан буулгах, тамга тэмдгийн хяналтын, регистрийн, хувийн хэргийн дугаар, гэрчилгээ олгох, хүчингүй болгох, эдгээртэй холбогдсон бүртгэл болон намын нэрийн сан хөтлөх, лавлагаа олгох;"

3 дугаар зүйл.Энэ хуулийг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР