A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 74

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардлагатай төсвийг шийдвэрлэх, холбогдох журмыг батлахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо /П.Дэлгэрнаран/-нд тус тус даалгасугай.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/, Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/-нд тус тус даалгасугай.

3.Энэ тогтоолыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР