A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар А264, А154

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ж.Буянбат/-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга /П.Сайнзориг/, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга /Ж.Ганбат/-д тус тус үүрэг болгосугай.

                  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД   Х.НЯМБААТАР                                       САНГИЙН САЙД   Б.ЖАВХЛАН