A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл авах үйлчилгээний ангилал, тавигдах шаардлагыг батлах тухай /ЗХХАЭ №25. 2023.09.08/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар А/419

Улаанбаатар хот

Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл авах үйлчилгээний ангилал, тавигдах шаардлагыг батлах тухай

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл авах үйлчилгээний ангиллыг нэгдүгээр хавсралтаар, тавигдах шаардлагыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналтын газар (Б.Санчирдорж)-т даалгасугай.

3. Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т үүрэг болгосугай.

САЙД Х.БОЛОРЧУЛУУН