A

A

A

  • Нүүр
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага
  • "ХЭТ БОГИНО ДОЛГИОНЫ РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГТ АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 88

Улаанбаатар хот

"ХЭТ БОГИНО ДОЛГИОНЫ РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГТ АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ын 2 дугаар зүйлийн 2.11, 2.12 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дэх хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлтийг тус тус оруулсугай.

1.1. Нөхцөл, шаардлагын 2 дугаар зүйлд "2.11. Зөвшөөрлийн тухай хууль" гэж, "2.12. Өрсөлдөөний тухай хууль" гэж тус тус нэмэх.

1.2. Нөхцөл, шаардлагын 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийг "Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үндсэн сувгийг радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлөөр ашиглах бөгөөд үндсэн суваг эзэмшигч нь дахин дамжуулах сувгийг нэмэлтээр авч ашиглана." гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн Хүснэгт 1-ийг "Хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн радио давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт

Давтамжийн зурвас

ОУЦХБ-ын

I бүсийн хуваарилалт

Үндэсний хуваарилалт

Ашиглалт

Тусгай

нөхцөл

1

2

3

4

5

75.2-87.5 МГц

FIXED

MOBILE except aeronautical mobile

AERONAUTICAL RADIONAVIGATION 5.179

BROADCASTING

5.175 5.187

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ-агаарын радионавигациас бусад

АГААРЫН РАДИОНАВИГАЦИ 5.179

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ

5.175 (+MNG)

75.2-75.4 МГц давтамжийн зурвасыг агаарын радионавигацид ашиглана.

76-87.5 МГц давтамжийн зурвасыг өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах станцад ашиглана.

FM радиогийн өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах үйлчилгээнд сонгон шалгаруулал-тын журмаар олгоно.

87.5 -100 МГц

BROADCASTING

5.190

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ

Хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд ашиглана.

Сонгон шалгаруулал-тын журмаар олгоно.

100-108 МГц

BROADCASTING

5.192 5.194

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ

Хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд ашиглана.

Сонгон шалгаруулал-тын журмаар олгоно.

" гэж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн Хүснэгт 2-ийг "Улаанбаатар хотод Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах үндсэн сувгийн хуваарилалт

Хамрах хүрээ

Сувгийн дугаар

Зөөгч давтамж [МГц]

Сувгийн дугаар

Зөөгч давтамж [МГц]

Сувгийн дугаар

Зөөгч давтамж [МГц]

Сувгийн дугаар

Зөөгч давтамж [МГц]

Улаан-баатар хот

1

88.3

10

94.1

19

98.9

28

103.1

2

88.8

11

94.5

20

99.3

29

103.6

3

89.3

12

95.1

21

99.7

30

104.0

4

89.7

13

95.7

22

100.1

31

104.5

5

90.5

14

96.3

23

100.5

32

105.5

6

91.1

15

96.9

24

100.9

33

106.0

7

91.7

16

97.5

25

101.7

34

106.6

8

92.1

17

98.1

26

102.1

35

107.0

9

92.5

18

98.5

27

102.5

36

107.5

" гэж, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн Хүснэгт 3-ийг. "Орон нутагт Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах үндсэн сувгийн хуваарилалт

Хамрах хүрээ

Сувгийн дугаар

Зөөгч давтамж [МГц]

Сувгийн дугаар

Зөөгч давтамж [МГц]

Сувгийн дугаар

Зөөгч давтамж [МГц]

Сувгийн дугаар

Зөөгч давтамж [МГц]

Орон нутаг

1

87.5

7

89.9

13

99.5

19

104.3

2

87.9

8

95.5

14

100.3

20

105.1

3

88.7

9

96.3

15

101.1

21

105.9

4

89.5

10

97.1

16

101.9

22

106.7

5

88.3

11

97.9

17

102.7

23

107.5

6

89.1

12

98.7

18

103.5

" гэж, 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг "Хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах сувгийн хуваарилалтыг хүснэгт 4-т үзүүлэв" гэж, Хүснэгт 4-ийг "Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах сувгийн хуваарилалт

Хамрах

хүрээ

Сувгийн дугаар

Зөөгч давтамж [МГц]

Сувгийн дугаар

Зөөгч давтамж [МГц]

Сувгийн дугаар

Зөөгч давтамж [МГц]

Сувгийн дугаар

Зөөгч давтамж [МГц]

Улаанбаатар хот, орон нутаг

1

76.1

9

79.3

17

82.5

25

85.7

2

76.5

10

79.7

18

82.9

26

86.1

3

76.9

11

80.1

19

83.3

27

86.5

4

77.3

12

80.5

20

83.7

28

86.9

5

77.7

13

80.9

21

84.1

29

87.3

6

78.1

14

81.3

22

84.5

7

78.5

15

81.7

23

84.9

8

78.9

16

82.1

24

85.3

" гэж тус тус өөрчлөх.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

Хорооны хуралдааны НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ