- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ХЭТ БОГИНО ДОЛГИОНЫ РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГТ АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ШААРДЛАГА/ Энэ хавсралтад Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан./
Харилцаа холбооны зохицуулах хорооны
2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн
38 тоот тогтоолын хавсралт
ХЭТ БОГИНО ДОЛГИОНЫ РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГТ АШИГЛАХ
РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ШААРДЛАГА
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү баримт бичиг нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3, Радио долгионы тухай хуулийн 51.1.2[1] заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын нутаг дэвсгэрт Хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлэгт /цаашид "Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэг" гэх/ ашиглах радио давтамжийн зурвасыг хуваарилах, техникийн нөхцөл шаардлагыг тогтооход оршино.
ХОЁР. ХОЛБОГДОХ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ
2.1.Харилцаа холбооны тухай хууль;
2.2.Радио долгионы тухай хууль;
2.3.Өргөн нэвтрүүлгийн тухай хууль ;
2.4.Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт;
2.5. MNS 5591-1: 2012 "Радиогийн студи. 1-р хэсэг: Үндсэн шаардлага";
2.6.MNS 5591-2: 2016 "Радиогийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий
шаардлага";
2.7.MNS 4909: 2000 "Алсын холбоо. Дуу, дүрс бичлэгийн техник. Давтамжийн модуляцтай
(FM) хэт богино долгионы (VHF) нэвтрүүлэгч. Техникийн шаардлага";
2.8.MNS 5884: 2020 "Холбооны цамхаг болон антены суурь байгуулахад тавих ерөнхий
шаардлага";
2.9.MNS 5594: 2020 "Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд
үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0Гц - 300ГГц хүртэл)";
2.10.Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журам.
2.11. Зөвшөөрлийн тухай хууль
Энэ заалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаар тогтоолоор нэмсэн.
2.12. Өрсөлдөөний тухай хууль
Энэ заалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаар тогтоолоор нэмсэн.
ГУРАВ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
3.1.Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үндсэн болон дахин дамжуулагч станц нь MNS 4909:2000 "Алсын холбоо. Дуу, дүрс бичлэгийн техник. Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы (VHF) нэвтрүүлэгч. Техникийн шаардлага" стандартын шаардлагыг хангасан тохирлын гэрчилгээ, техник хяналтын дүгнэлттэй байна.
3.2.Үндсэн болон дахин дамжуулагч станцын антен, фидерийн байгууламж нь MNS 5884:2020 "Холбооны цамхаг болон антены суурь байгуулахад тавих ерөнхий шаардлага" болон MNS 5594:2020 "Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0Гц-300ГГц хүртэл)" стандартуудыг хангаж ажиллана.
3.3.Радио өргөн нэвтрүүлгийн студи нь MNS 5591-1:2012 "Радиогийн студи. 1-р хэсэг: Үндсэн шаардлага", MNS 5591-2:2016 "Радиогийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага" стандартуудыг тус тус хангасан байна.
3.4.Радио давтамжийн харилцан нөлөөлөл, хажуугийн цацаргалт, интермодуляцаас сэргийлэх зорилгоор FM радио станцын нэвтрүүлэгч антеныг бусад нэвтрүүлэгч антентай ижил түвшинд суурилуулахгүй. Хэрэв бусад антентай нэг цамхагт суурилах тохиолдолд антен хоорондын зай 2 метрээс багагүй байна.
3.5.Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь радио нэвтрүүлэгч станц, антены цамхаг байгуулах газрын зөвшөөрөл болон бусад холбогдох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байна.
3.6.Нэвтрүүлэгч станц болон антен фидерийн техник хяналтын дүгнэлтийг Зохицуулах хороогоор гаргуулж тохирлын гэрчилгээ авсан байна.
3.7.Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үндсэн сувгийг радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлөөр ашиглах бөгөөд үндсэн суваг эзэмшигч нь дахин дамжуулах сувгийг нэмэлтээр авч ашиглана.
Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
ДӨРӨВ. РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН
ХУВААРИЛАЛТ
4.1.Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлсон Хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн радио давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-т үзүүлэв.
Хүснэгт 1. Хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн радио давтамжийн
зурвасын хуваарилалт, ашиглалт
Давтамжийн зурвас | ОУЦХБ-ын I бүсийн хуваарилалт |
Үндэсний хуваарилалт | Ашиглалт |
Тусгай нөхцөл |
1 | 2 | 3 | 4 | 5 |
75.2-87.5 МГц | FIXED MOBILE except aeronautical mobile AERONAUTICAL RADIONAVIGATION 5.179 BROADCASTING 5.175 5.187 |
ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ-агаарын радионавигациас бусад АГААРЫН РАДИОНАВИГАЦИ 5.179 ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ 5.175 (+MNG) |
75.2-75.4 МГц давтамжийн зурвасыг агаарын радионавигацид ашиглана. | |
76-87.5 МГц давтамжийн зурвасыг өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах станцад ашиглана. | FM радиогийн өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах үйлчилгээнд сонгон шалгаруулал-тын журмаар олгоно. | |||
87.5 -100 МГц | BROADCASTING 5.190 |
ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ | Хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд ашиглана. | Сонгон шалгаруулал-тын журмаар олгоно. |
100-108 МГц | BROADCASTING 5.192 5.194 |
ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ | Хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд ашиглана. | Сонгон шалгаруулал-тын журмаар олгоно. |
4.2.Улаанбаатар хотод Хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлэгт ашиглах үндсэн сувгийн хуваарилалтыг хүснэгт 2-т үзүүлэв.
Хүснэгт 2. Улаанбаатар хотод Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт
ашиглах үндсэн сувгийн хуваарилалт
Хамрах хүрээ |
Сувгийн дугаар | Зөөгч давтамж [МГц] | Сувгийн дугаар | Зөөгч давтамж [МГц] | Сувгийн дугаар | Зөөгч давтамж [МГц] | Сувгийн дугаар | Зөөгч давтамж [МГц] |
Улаан-баатар хот | 1 | 88.3 | 10 | 94.1 | 19 | 98.9 | 28 | 103.1 |
2 | 88.8 | 11 | 94.5 | 20 | 99.3 | 29 | 103.6 | |
3 | 89.3 | 12 | 95.1 | 21 | 99.7 | 30 | 104.0 | |
4 | 89.7 | 13 | 95.7 | 22 | 100.1 | 31 | 104.5 | |
5 | 90.5 | 14 | 96.3 | 23 | 100.5 | 32 | 105.5 | |
6 | 91.1 | 15 | 96.9 | 24 | 100.9 | 33 | 106.0 | |
7 | 91.7 | 16 | 97.5 | 25 | 101.7 | 34 | 106.6 | |
8 | 92.1 | 17 | 98.1 | 26 | 102.1 | 35 | 107.0 | |
9 | 92.5 | 18 | 98.5 | 27 | 102.5 | 36 | 107.5 |
4.3.Орон нутагт Хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлэгт ашиглах үндсэн сувгийн хуваарилалтыг хүснэгт 3-т үзүүлэв.
Хүснэгт 3. Орон нутагт Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт
ашиглах үндсэн сувгийн хуваарилалт
Хамрах хүрээ |
Сувгийн дугаар | Зөөгч давтамж [МГц] | Сувгийн дугаар | Зөөгч давтамж [МГц] | Сувгийн дугаар | Зөөгч давтамж [МГц] | Сувгийн дугаар | Зөөгч давтамж [МГц] |
Орон нутаг | 1 | 87.5 | 7 | 89.9 | 13 | 99.5 | 19 | 104.3 |
2 | 87.9 | 8 | 95.5 | 14 | 100.3 | 20 | 105.1 | |
3 | 88.7 | 9 | 96.3 | 15 | 101.1 | 21 | 105.9 | |
4 | 89.5 | 10 | 97.1 | 16 | 101.9 | 22 | 106.7 | |
5 | 88.3 | 11 | 97.9 | 17 | 102.7 | 23 | 107.5 | |
6 | 89.1 | 12 | 98.7 | 18 | 103.5 |
4.3.1.Хүснэгт 3-т үзүүлсэн сувгийн зөөгч давтамж нь +/-100 кГц-ийн хооронд хэлбэлзэж болно.
4.4.Хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулагч станцын сувгийн хуваарилалтыг хүснэгт 4-т үзүүлэв.
Хүснэгт 4. Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулагч станцын сувгийн хуваарилалт
Хамрах хүрээ |
Сувгийн дугаар | Зөөгч давтамж [МГц] | Сувгийн дугаар | Зөөгч давтамж [МГц] | Сувгийн дугаар | Зөөгч давтамж [МГц] | Сувгийн дугаар | Зөөгч давтамж [МГц] |
Улаанбаатар хот, орон нутаг | 1 | 76.1 | 9 | 79.3 | 17 | 82.5 | 25 | 85.7 |
2 | 76.5 | 10 | 79.7 | 18 | 82.9 | 26 | 86.1 | |
3 | 76.9 | 11 | 80.1 | 19 | 83.3 | 27 | 86.5 | |
4 | 77.3 | 12 | 80.5 | 20 | 83.7 | 28 | 86.9 | |
5 | 77.7 | 13 | 80.9 | 21 | 84.1 | 29 | 87.3 | |
6 | 78.1 | 14 | 81.3 | 22 | 84.5 | |||
7 | 78.5 | 15 | 81.7 | 23 | 84.9 | |||
8 | 78.9 | 16 | 82.1 | 24 | 85.3 |
4.5.Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үндсэн болон дахин дамжуулагч станцын нэг зөөгч давтамжийн зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй байна.
ТАВ. ХЯНАЛТ
5.1.Энэхүү баримт бичгийн хэрэгжилтэд Харилцаа холбооны зохицуулах хороо болон харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Радио долгионы тухай хууль, Харилцаа холбооны тухай хуулийн дагуу хяналт тавьж ажиллана.
5.2.Зохицуулах хороо нь энэ баримт бичгийн 3.1-ээс 3.4-т заасан шаардлагыг хангаж буй эсэхэд гомдол, хүсэлтийн дагуу болон 5 жил тутамд хяналт хийж, техник хяналтын дүгнэлт гаргана.
ЗУРГАА. БУСАД
6.1.Зохицуулах хороо нь энэ баримт бичигт заасан хууль тогтоомж болон өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний журам, нөхцөл шаардлага, техник технологийн дэвшил, үндэсний радио давтамжийн хуваарилалт, дахин төлөвлөлтөөс хамааруулан энэхүү баримт бичигт тухай бүр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
------ oOo --------
[1] Радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио давтамжид баримтлах зохицуулалт, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих.
Текст томруулах
A
A
A