- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар А/324, А/185
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар тушаалаар хамтран баталсан "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.3.4 дэх заалт, 2.4 дэх заалт, 2.6.2 дахь заалтыг доор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай.
1/"2.3.4. Хот суурин газрын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй, үерийн хамгаалалтын далангаас 100 метрээс доошгүй зайд",
2/ "2.4. Үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр, усны барилга байгууламж болон зам гүүр, усан зогсоол, ус, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламжийг онцгой хамгаалалтын бүсэд барьж болно."
3/ "2.6.2. Нийслэл болон аймгийн төвийн хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 1000 метр хүртэлх зайд",
2. Журмын 2.7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ | БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН |
Текст томруулах
A
A
A

