A

A

A

Бүлэг: 1979

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар А/68

Улаанбаатар хот

"ТӨРИЙН АРХИВААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ"-Г ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Төрийн архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г нэгдүгээр хавсралтаар, "Геологийн баримтын төв архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаар, "Цаг уур, орчны шинжилгээний газрын архив, мэдээллийн сангаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г гуравдугаар хавсралтаар, "Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн баримтын архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалыг зохих бүрдлийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, төрийн архивын үйл ажиллагаанд мөрдүүлэх арга хэмжээ авахыг Мэргэжил, арга зүйн удирдлагын газар (Б.Цэндсүрэн)-т даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Архивын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар срын 12-ны өдрийн А/24 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
 

ДАРГА С.ЭНХБААТАР