A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 541

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/318 дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын санал, "Даланзадгадын дулаан хангамжийн газар" ОНӨААТҮГ-ын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 71 дүгээр албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Баталсан тарифыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ТӨХК (Д.Эрдэнэтөгс)-д, "Даланзадгадын дулаан хангамжийн газар" ОНӨААТҮГ (Б.Мөнх-Амар)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО