- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАГ, ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 303
Улаанбаатар хот
ЧАДАВХЖУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Баг, хорооны Засаг дарга нарыг чадавхжуулах сургалтын хэрэгцээнд нийцүүлэн сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалтын агуулга, хэлбэр, зардлын жишиг тооцоог гаргаж, аймаг, нийслэлд хүргүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд үүрэг болгосугай.
2.Баг, хорооны Засаг дарга нарыг чадавхжуулах сургалтад шаардагдах зардлыг 2024 оноос эхлэн жил бүрийн төсвийн төсөлдөө тусгаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Баг, хорооны Засаг дарга нарыг чадавхжуулах сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
