A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар А/273

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх заалт, 8.4 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, сургалтын болон эрүүл ахуйн хэрэгслийн жагсаалт"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэх ажлыг холбогдох хуульд заасан шаардлагын дагуу гүйцэтгэхийг Хууль, эрх зүйн хэлтэс /Г.Олонбаяр/-т даалгасугай.

3.Энэхүү тушаалыг төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд хүргүүлэх, эцэг эх, асран хамгаалагч нарт сурталчлах ажлыг зохион байгуулж, 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газар /Ц.Баясгалан/-т даалгасугай.

4.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Х.Чинтогтох)-т даалгасугай.

ДАРГА Т.НЯМ-ОЧИР