- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХОД ШҮҮХЭЭС АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ
2002 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 1
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль шинээр батлагдаж 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих эөвшөөрлийг шүүгч өгөх болсонтой холбогдуулан Улсын Дээд шүүхээс энэ чиглэлээр эхний ээлжинд Зөвлөмж гаргаж байна.
"Баривчлах", "Цагдан" хорих" тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 59, 68, 69, ;366, 408 дугаар зүйлүүдэд тодорхой заасан боловч урьд нь шүүгч энэ тухай асуудпыг шийдвэрлэж байгаагүй, Монголын шүүх, шүүгчдийн хувьд хуулиар олгогдсон шинэ үүрэг учраас хуулийн заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэгжүүлэх шаардлагын үүднээс ЗӨВЛӨХ нь:
Нэг. Шүүгч нь "Сэжигтнийг баривчлах тухай" хэрэг бүртгэгч, мөрдөн 'байцаагчийн үйлдсэн тогтоолыг прокуророос танилцаж, үндэслэлтэй гэж үзвэл гарын үсэг зурж "Тогтоол"-ыг батална. Гэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58.1 -д заасан сэжигтэн оргон зугтахыг завдсан, эсхүл хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэх хангалттай баримт байгаа эсэхэд онцгой анхаарна.
Шүүгч сэжигтнийг баривчлах тухай тогтоолоос гадна баривчлах үндэслэл болсон бусад бичгийн нотлох баримт, сэлтийг нэг бүрчлэн танилцахын зэрэгцээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59.4-д заасан "Тэмдэглэл"-ийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэрхэн хөтөлсөн, түүнд хуульд заасан хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулсан эсэхийг хянасан байвал зохино.
Сэжигтнийг баривчлах үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд . шүүгч "Тогтоол"-ыг баталсан гарын үсгээ зурахгүй бөгөөд энэ тухай танилцуулсан прокурорт нь мэдэгдэнэ.
Хоёр. "Хойшлуулшгүй тохиолдолд" хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтнийг шууд баривчилж, 24 цагийн дотор тогтоолоо прокурорт болон шүүхэд хүргүүлнэ. Энэ "тохиолдолд шүүгч уг "Тогтоол"-ыг батлах шаардлагагүй. Харин 48 цагийн дотор баривчлагдаж байгаа этгээдийг "цагдан хорих зөвшөөрөл өгөх" буюу °суллана" /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59.5, 6/.
Өөрөөр хэлбэл сэжигтнийг баривчлах тухай тогтоолыг прокуророос танилцуулсан тохиолдолд тогтоолыг шүүгч "батлах" буюу "батлахгүй" байж болдог бол "хойшлуулшгүй тохиолдолд" хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас хуульд заасан эрх хэмжээний дагуу сэжигтнийг нэгэнт баривчласныхаа дараа "Тогтоол"-оо ирүүлж байгаа учир шүүгч түүнтэй танилцаад тэрхүү баривчлах тухай тогтоолыг батлахгүй, харин "Сэжигтнийг цагдан хорих" тухай тогтоолд зөвшөөрөл өгч тогтоол батлах, эсхүл "Сэжигтнийг суллах" тухай захирамж гаргана. /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59.6, 60.1/.
Сэжигтнийг суллахдаа:
1. Гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт байхгүй;
2. Баривчлагдсан этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлгүй;
3. Сэжигтэн оргон зугтахыг завдаагүй, эсхүл хүнд, онц Хүнд гэмт хэрэг үйлдээгүй /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58 дугаар зүйл/ бол шүүгч "Захирамж" гаргаж баривчлагдсан этгээдийг суллана /Сэжигтнийг суллах тухай захирамж, загвар № 1-ийг хавсаргав/. . .
Гурав. "Цагдан хорих таслан"сзргийлэх арга хэмжээг зөвхөн шүүгч авна" 4 гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62.2 дугаар зүйл, хэсгййн заалтыг хэрэгжүүлэхдээ шүүгчид туйлын нягт нямбай хандаж байвал зохино,
Хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг дараах тохиолдолд цагдан хорино. Үүнд:
1. Хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч;
2. Удаа дараа ял шийтгүүлж байсан этгээд;
3. Онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1/;
4. Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэний учир өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн этгээд;
5. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.2/ бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно.
Харин:
-Хөнгөн гэмт хэрэгт сэрдэгдсэн;
-Хүнд өвчтэй этгээд;
-Жирэмсэн эмэгтэй;
-Насанд хүрээгүй этгээд;
-Хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.2-т заасан үндэслэл байхгүй бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхийг хориглоно.
Гэвч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.8-д ."Жирэмсэн эмэгтэйг" эмнэлгийн байгууллагын хяналтын дор цагдан хорьж болох талаар заасан байна.
Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь үндэслэл бүхий "Тогтоол" үйлдэж түүнийгээ хяналт тавьж буй прокурортоо танилцуулж, прокурор нь харъяалах шүүхийн эрх бүхий шүүгчид "Тогтоол", түүнд холбогдох хэргийн материалыг танилцуулж "цагдан хорих"-ыг зөвшөөрсөн тохиолдолд шүүгч уг тогтоолд гарын үсэг зурж батална.
Хэрэг бүтгэгч, мөрдөн байцаагчийн үйлдсэн тогтоолд цагдан хорих зөвшөөрөл олгосон шүүгчийн овог, нэр, зөвшөөрөл олгосон он, сар, өдөр, цаг минут, шүүхийн тамга, тэмдэг маш тодорхой дарагдаж, бичигдсэн байвал зохино.
Хэрэв баривчлагдсан этгээдийг цагдан хорих гэж байгаа бол баривчилсан хугацаа дуусахаас 6 цагийн өмнө Цагдан хорих тогтоолыг шүүгчид хүргүүлсэн байна. Шүүгч цагдан хорихоос татгалзвал Захирамж гаргаж, түүндээ энэ талаарх үндэслэлээ тодорхой заасан байна /Цагдан хорихоос татгалзсан захирамж, загвар 2-ыг хавсаргав/.
Дөрөв. Сэжигтнийг цагдан хорьж мөрдөх хугацаа 14 хүртэл хоног, яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа 2 сар хүртэл байхаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан учраас энэ хугацааг цаашид сунгах, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүгч хугацааг сунгаж, яллагдагчийг хорьж мөрдөх зайлшгүй шаардлагатай эсэхийг хэргийн материалаас танилцахын зэрэгцээ урьд хоригдсон хугацаанд чухам ямар ажиллагаа хийснийг тооцоолж үздэг байх нь зүйтэй.
Хорьж мөрдөх хугацааг шүүх сунгах боловч хорьж мөрдөх хугацаа 24 сараас хэтэрч болохгүй гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасныг шүүгч хэрэгжүүлэхдээ 1 удаад 1 сараас илүүгуй хугацаагаар сунгалт хийж байх нь зохимжтой гэж үзнэ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69.4-т заасан тохиолдолд хорьж мөрдөх хугацааны сунгалт 30 сар хүртэл байж болох тул яллагдагчаар татсан тогтоолд дурдсан хэргийн зүйлчлэл, түүний хууль зүйн үндэслэлийг шүүгч анхаарч байвал зохино.
Цагдан, хорих хугацааг сунгуулах тухай асуудлыг прокурор хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө шүүгчид тавьсан байх ёстой бөгөөд шүүгч цагдан хорих хугацаа сунгуулах тухай саналыг 72 цагийн дотор шийдвэрлэж уг тогтоолыг батлах буюу хэрэв цагдан хорих хугацааг сунгахаас татгалзвал захирамж гаргана /Цагдан Хорих хугацааг сунгахаас татгалзсан захирамж, загвар № 3-ыг хавсаргав/.
Харин шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх шатанд яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа дуусвал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69.9-д зааснаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гаргаж уг хугацааг сунгах бөгөөд шүүхийн шатанд цагдан хорихоор таслан сэргийлэх арга хэмжээ авах тохиолдолд хуульд зааснаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.
Хэрэг бүртгэлт,мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагчийн таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох, өөрчлөх асуудлыг хэрэг, бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг харгалзан зөвхөн уг шийдвэрийг гаргасан шүүгчийн батламжаар шийдвэрлэнэ. Шүүгчийн эзгүйд тус шүүхийн Ерөнхий шүүгчийн томилсон шүүгч шийдвэрлэнэ.
Тав. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.9 дүгээр зүйлд ...Насанд хүрээгүй этгээдэд "...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхийг хориглоно гэсэн заалт орсон ч байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журамд /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 366.1-д/ заасан тодорхой тохиолдолд насанд хүрээгүй этгээдийг баривчлах буюу цагдан хорьж болно гэж заасан юм.
Насанд хүрээгүй этгээдийг хорьж мөрдөх үндсэн хугацаа нь нэг сар байх бөгөөд хорьж мөрдөх хугацаа 18 сараас хэтэрч болохгүй гэснийг шүүгчид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхдээ онцгой анхаарч энэ талаар тусгай данс бүртгэл хөтлөвөл зохино.
Зургаа. Баривчлах, цагдан хорих зөвшөөрөл өгөх эрх бүхий шүүгч, шүүх бүр өөрийн үйл ажиллагааны талаар тодорхой бүртгэл хөтөлж, мэдлэгтэй нягт нямбай хандаж, өөрийн гаргасан шийдвэрийн биелэлт, хугацаанд хяналт тавьж ажиллах шаардлагатай.
Хуульд заасан зарим асуудлыг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс дараах чиглэлийг тодотгож байна.
1. Сэжигтнийг баривчласан хугацааг цагдан хорьсон хугацаанд оруулан тооцох;
2. Сэжигтнээр цагдан хоригдсон Хугацаа нь яллагдагчийг цагдан хорих 2 сарын хугацаанд багтсан байх
3. Сэжигтэн, яллагдагчаар цагдан хорьсон үндсэн хугацаан дээр шүүхийн сунгасан хугацааг нэмээд 24 сараас хэтэрч болохгүй;
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69.4-т заасан тохиолдолд 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгах нь 69.3-т заасан 24 сар дээр нэмэгдэнэ гэсэн ойлголт болох;
5. Цагдан хорих үндсэн хугацаа дууссанаас хойш хугацааг сунгахдаа 1 удаад 1 сараас илүүгүй хугацаагаар сунгалт хийж байх;
6. Нэг хэрэгт дахин, эсхүл тусгаарласан, нэгтгэсэн хэрэгт шинээр цагдан хоригдсон бол өмнө нь цагдан хоригдсон хугацааг нийт цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцох;
7.Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан хэргийн яллагдагчийг цаашид хорьж мөрдөх бол өмнө нь цагдан хоригдсон хугацааг оруулан тооцож сунгалт хийж байх;
8. Сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, зөвшөөрөл өгөх, цагдан хорих хугацааг нь сунгах, өөрчлөх асуудлыг тухайн анхан шатны шүүхийн ачааллын байдлыг харгалзан 1-2 шүүгчид мэргэшүүлэн шийдвэрлүүлж, уг шүүгч нь тухайн Эрүүгийн хэргийг таслан шийдвэрлэхэд оролцохгүй байхаар зохион байгуулалт хийж ажиллахыг Сум, сум дундын болон дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч нарт үүрэг болгон зөвлөж байна.
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ
Текст томруулах
A
A
A
