- Нүүр
- Сайдын тушаал, Сайдын тушаал, Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим санг бүрдүүлэх, ашиглах, баяжуулах журам/* /ЗХХАЭ №26. 2023.09.18/
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, САНГИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/280,А/166,А /432
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим санг бүрдүүлэх, ашиглах, баяжуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг эрхлэх асуудлын хүрээнд зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Т.Жамбалцэрэн), Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг), Гаалийн ерөнхий газрын дарга (Р.Отгонжагал), Татварын ерөнхий газрын дарга (Б.Заяабал) нарт тус тус даалгасугай.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН |
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН |
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР |
Текст томруулах
A
A
A