- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 312
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолын 4 дэх заалтад доор дурдсан агуулгатай 4.26 дахь дэд заалт нэмсүгэй:
"4.26.Худалдан авах ажиллагааны газар".
2."Тогтвортой амьжиргаа-3" төслийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын тамгын газарт "Орон нутгийн хөгжлийн сан" хариуцсан ажилтан ажиллуулах зорилгоор мөн тогтоолын 3 дахь заалтын "53 хүртэл" гэснийг "54 хүртэл" гэж, "51 хүртэл" гэснийг "52 хүртэл" гэж, "37 хүртэл" гэснийг "38 хүртэл" гэж тус тус өөрчилсүгэй.
3.Мөн тогтоолын 4.11 дэх дэд заалтын "(Худалдан авах ажиллагааны албатай)" гэснийг хассугай.
4.Аймгийн Засаг даргын тамгын газрын орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдон гарах зардлыг 2023 оны батлагдсан төсөвтөө багтаан зохицуулж, цаашид жил бүрийн төсвийн төсөлдөө тусгаж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
5.Худалдан авах ажиллагааны газар байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу зохион байгуулж, албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Орон нутгийн өмчийн газраас шилжүүлэн ажиллуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
