A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 318

Улаанбаатар хот

КИБЕР ХАЛДЛАГА, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДҮРЭМ, АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 10.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төвийг Тагнуулын ерөнхий газрын бүтцэд байгуулсугай.

2."Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төвийн дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төвийн ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3.Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төвийн дүрэм, ажиллах журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Тагнуулын ерөнхий газар (П.Одонбаатар)-т үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН