A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 319

Улаанбаатар хот

"КИБЕР ХАЛДЛАГА, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ НИЙТИЙН ТӨВ" УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 10.1.4, 22.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд байгуулж, дүрмийг 1 дүгээр хавсралт, Зохион байгуулалтын бүтцийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2."Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын орон тооны дээд хязгаарыг 52 байхаар тогтоосугай.

3."Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгасугай.

4."Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын 2023 оны үйл ажиллагааны зардлыг батлагдсан төсвийн багцдаа багтаан зохицуулалт хийх замаар, 2024 оноос эхлэн улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж байхыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ