A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 06 сарын 16 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн "болох бөгөөд түүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан журмын дагуу харьцуулалтын аргаар сонгон шалгаруулна" гэснийг "болно" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР