A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар А/315, А/91

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Цахим технологийн шинжилгээ хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Ж.Буянбат), тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг), Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга (Б.Батцэцэг) нарт тус тус даалгасугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР             ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ